БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт буурч байгаа нь Австрали улсын эдийн засгийн өсөлт саарах эрсдлийг дагуулж байна гэж Австрали улсын шинэ Ерөнхий Сайд Кевин Рудд мэдэгдсэн байна. Австрали улсын худалдааны 10 орчим хувийг БНХАУ-тай хийж буй худалдаа эзэлдэг юм.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурснаас өнгөрсөн жилд Австрали улсын эдийн засгийн өсөлт удааширч олон жилийн дундажаасаа доогуур түвшинд өссөн байна. Австрали улсын эдийн засгийн өсөлт цаашид ч удаашрих төлөвтэй байгааг шинэ ерөнхий сайд анхаарууллаа.
Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, эдийн засаг дахь уул уурхайн салбарын алга болсон орон зайг нөхөх үүднээс ажлын байрыг олноор нэмэгдүүлдэг-барилга, боловсруулах үйлдвэр, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )