Нэг унц алтны үнэ өнөөдөр 1,219 ам.доллар байна. Энэ нь ханш сэргэсэн үзүүлэлт байна. Харин 6 сарын 28-ны өдөр 1,180.50 ам.долларт хүрсэн. Энэ нь 2010 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж тэмдэглэгдлээ. Алтны үнэ буурахын хэрээр худалдан авагчдын эрэлт өссөн байна. Үүнтэй холбоотойгоор алны үнэ эргэн өсч 1,257 ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн 2 улирлын хугацаанд алтны үнэ 23 хувиар буурсан нь хөрөнгө оруулагчдын дунд АНУ-ны төв банк мөнгөний бодлогоо хумиж болзошгүй гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой байлаа.
Сэтгэгдэл ( 0 )