Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын 59 км-ийн газар шорооны ажил хийгдсэн нь нийт ажлын 26,93 хувь юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 4 хувиар өссөн үзүүлэлт гэж Зам,тээврийн сайд А.Гансүх долоо хоног тутам нээлттэй болдог Засгийн газрын бүтээн байгуулалтын цагаар хэллээ. Сайд цааш нь Улаанбаатар-Баянхонгорын замын ажил дуусч, тэмдэг тэмдэглэгээ хийсний дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Дорноговь аймгийн Сайншандын зам 9 дүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орно. Дундговь аймгийн зам 10 дугаар сарын нэгэнд дуусч, бусад нь 11 сард багтаж хүлээлгэн өгнө.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Гудамж” төслийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Дарь-Эхийн болон АПУ ХК-ийн арын уулзварыг ашиглалтад оруулсан тухай мэдээлээд “Хурдны зам” төслийн ажлын шавыг наадмын дараа тавина гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )