Олон улсын валютын захын мэдээг харахад Европын холбоо болон Англи улсын төв банкууд ээлжит хурлаа хийж бодлогын хүүнд өөрчлөлт оруулаагүй боловч Европын холбооны төв банкны тэргүүн Марио Драги хүүгийн түвшин эдийн засгийн байдлаас шалтгаалан одоогийн түвшинд эсвэл буурах хандлагатай гэсэн мэдэгдэл хийсэн нь еврогийн ам.долларын эсрэг ханш 1 хувиар сулрах шалтгаан болсон.Фунтын ханш мөн ам.долларын эсрэг сүүлийн 1 сарын доод түвшинд хүрч, унасан байна.
Египет улсад болж буй улс төрийн тогтворгүй байдал болон Поругаль улс олон улсын санхүүжилтийн хөтөлбөрөөс гарах талаар яригдаж эхэлсэн зэрэг явдлууд зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж иен, Швейцарь франкийн ханшууд бага зэрэг чангарсан. Еврогийн ам.долларын эсрэг ханш Португаль улсын байдалтай холбоотойгоор сүүлийн 5 долоо хоногийн доод түвшинд хүрсэн байна.
АНУ-ын эдийн засагт зургадугаар сард нийт 195,000 ажлын байр шинээр бий болсон тухай мэдээ гарсан нь хүлээгдэж байснаас өндөр байсан. Хөдөлмөрийн салбарын мэдээ ийнхүү үргэлжлэн сайн гарсаар байгаа нь Холбооны нөөцийн банк ойрын хугацаанд бонд худалдан авалтын хөтөлбөрөө зогсооно гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор ам.долларын иений эсрэг ханш сүүлийн 5 долоо хоногийн, еврогийн эсрэг ханш сүүлийн 6 долоо хоногийн дээд түвшинд тус тус хүрж өссөн бол голлох 6 валютын эсрэг ханшийн индекс нь сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрэв.
Сэтгэгдэл ( 0 )