Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 6,765 ам.доллар байна. Сүүлийн үед эл металлын ханш уруудсаар байгаа юм. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн арилжааны эхний өдөр зэсийн үнэ өсч 7 мянган ам.долларт дөхөж ирсэн ч АНУ-ын хөдөлмөрийн захын мэдээтэй холбоотойгоор ханш эргэн унасан юм. Улаан металлын гол хэрэглэгч болох Хятад улсын шинэ удирдлагуудын зүгээс хэрэгжүүлж эхлээд буй эдийн засгийн шинэчлэлийн бодлого нь тус улсын хэрэглээг бууруулж болзошгүй гэсэн хүлээлт зэсийн үнэд сөргөөр нөлөөлж байгаа. Зах зээлд оролцогчид зэс болон бусад металын ханш унасантай холбоотой ам.доллар худалдан авах сонирхолтой байгаа нь ажиглагдаж байлаа. Шинжээчдийн зүгээс Хятад АНУ хоёр улсын бодлого тэс өөр болж байгааг анхааралтай ажиглах хэрэгтэй гээд Хятад улс бол зэс болон үйлдвэрлэлийн бусад металын ханшийг тодорхойлох гол хүчин зүйл юм. Европын эдийн засгийн сэргэлтийг маш удаан хүлээх төлөвтэй байгаа нь мөн суурь металын ханшинд сөргөөр нөлөөлж байна.
Сэтгэгдэл ( 0 )