111 сая юань худалджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад 62.3 сая ам.доллар, 111 сая юань худалджээ. Мөн энэ өдөр Монголбанк банкуудад 68.7 сая ам.доллар, 20 юанийг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв. Харин банкны ирүүлсэн форвард саналыг биелүүлээгүй аж.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top