Дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн ханш 103 ам.доллар байна. Хар тосны ханш Египетэд болж буй үймээн самууны улмаас өсөх хандлага ажиглагдаж байсан. Харин өнгөрөгч долоо хоногийн дундуур хөрөнгө оруулагчдын дунд АНУ-ын түүхий нефтийн нөөц буурна гэсэн хүлээлт нэмэгдэж байсантай холбоотой “WTI” лайт төрлийн түүхий нефть 2013 оны оргил түвшин болох 98.90 ам.долларт хүрсэн бол Брент түүхий нефтийн ханш 103.65 ам.долларт хүрсэн юм. Дээрх төрлийн түүхий нефтүүдийн арилжааны идэвхи сүүлийн 100 өдрийн дундаж хэмжээнээс даван гарсан байна. Улмаар долоо хоногийн төгсгөлд Египет улсын хуваагдмал байдал болон АНУ-д 6-р сард шинжээчдын таамаглаж байснаас илүү хэмжээний ажлын байр бий болсон нь түүхий нефтийн ханш сүүлийн 14 сарын оргил түвшинд хүрсэн байна. Тухайлбал Лайт төрлийн түүхий нефть 102.30 ам.долларт хүрсэн бол Брент түүхий нефть 107.12 ам.доллар хүртэл өсөв.
Сэтгэгдэл ( 0 )