50 сая ам.долларын санхүүжилт олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрүүд болон түүний санхүүжилтийн хэмжээг Засгийн газар баталлаа. Дээрх үйлдвэрүүдэд 50 сая ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан энэ онд олгоно. Мөн сая байгуулагдсан Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг эхлүүлэх, орон сууцны барилга барихад 100 сая ам.доллар, МИАТ ТӨХК-д Боинг 767-300ER агаарын хөлөг худалдаж авахад банктай байгуулсан зээлийн гэрээний 25 сая ам.долларыг Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top