Төсвийн зардлаар гадаадад аялахдаа МИАТ-ийг сонгоно гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Үндэсний их баяр наадмын өмнөхөн хуралдсан Засгийн газрын хуралдаанаас үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжсэн нэгэн шийдвэрийг гаргажээ.

Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмчийн үйлдвэрийн газар гэх мэт төрийн бүх шатны байгууллагын ажилтнууд төсвийн болон байгууллагынхаа зардлаар гадаад улсад албан томилолтоор агаарын тээврийн компаниар зоричих тохиолдолд “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр зорчиж байхыг үүрэг болгосон байна.

 Монгол Улсын Засгийн газраас “МИАТ” ТӨХК-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгож, шинээр агаарын хөлөг худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тус компанийн үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжиж ажиллаж байгаа ба энэхүү шийдвэр нь ч тус бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top