1562 иргэн байртай болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 17 хоногийн мэдээллийг хүргэж байна.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 771.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 11925 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 338.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 167.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 1562 иргэнд 77.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top