Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэртэй зэрэгцүүлэн Эрдэнэс-Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг асуудал хариуцсан Сайд нарт өгөөд байна.
Уул уурхайн компаниуд Цогтцэций сум дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог. Сум дамнасан энэ тээвэрлэлтээс үүдсэн бэлчээр талхдалт, их хэмжээний тоосжилт, хөрс бохирдолт зэрэг байгаль орчин, оршин суугчдад маш их сөрөг нөлөөтэй байв. БОНХЯ Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх зардлыг тооцох ажлыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Иймэрхүү хараажаар аль эрт хийх ёстой байсан зүйлийг хурдан хийх хэрэгтэй . монгол түмний төлөө хийх ёстой олон зүйл хүлээгдэж байгааг ард түмэн харсаарл л сууна