Төв банкны тэмдэглэл нийтэд ил боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

АНУ-ын төв банкны өнгөрөгч  сарын хуралдааны тэмдэглэл олон нийтэд зарлагдсан. Улмаар тус банкны хуралдаанд оролцдог гишүүд одоогийн хэрэгжүүлж буй бонд худалдан авах эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг хэдийд зогсоох талаар санал зөрөлдөөнтэй байгаа нь ил болсон юм. Тус улсын төв банкны зүгээс мөнгөний бодлогоо чангаруулах гол шалгуур нь хөдөрмөрийн зах зээлийн өсөлт буюу ажилгүйдлийн түвшин 6.5%-д хүрэхэд эхлэх ёстой гэж зарим гишүүд үзэж байгаа бол инфляцийн түвшин бага байгаа нь мөнгөний сул бодлого үргэлжлэх боломжтойг харуулж буй үзүүлэлт гэж зарим гишүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top