Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого улсынхаа эдийн засагт төдийлөн ээл дагуулахгүй байгааг шинжээчид ярьж байна. Тус улсын эдийн засаг дахин удааширч байгаа нь хоёрдугаар улирлын байдлаарх ДНБ-ний өсөлт шинэжээчдийн таамаглаж байсанчлан 7.5%-иар өссөн мэдээгээр нотлогдож байгаа юм. Нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлт 7.7%-тай байсан бол үйлдвэрлэлийн гарц буурч эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого зарим талаар зах зээлд төдийлөн хүлээгдэж байсан үр дүн авч ирэхгүй байгаа зэрэг хүчин зүйлүүд нөлөөлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )