Орон сууцны ипотекийн зээл олгож эхэлсэн эхний 18 хоногийн мэдээг хүргэе.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 771.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 12324 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 352.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 170.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 1670 иргэнд 83.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )