Европын улс төрийн байдал саарал мэдээ дагуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

Евро бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэлтүүдийг илтгэгч голлох индексүүд улаанаар тэмдэглэгдэж байна. STOXX 50,  FTSE 100, DAX индексүүд уналттай байна. Ер нь Европын нөхцөл байдлын тухайд өнгөрөгч долоо хоногт Европын холбооны 5-р сарын үйлдвэрлэлийн гарцын мэдээ 0.3%-иар буурсан нь холимог дүр зураг бий болгоод байгаа. Зарим Европын орнуудад тэр дундаа Герман, Франц улсуудад үйлдвэрлэлийн түвшин буурсан бол Итали, Испани улсуудад бага зэрэг өсөлттэй гарсан. Европын төв банкны зүгээс бодлогын хүүгээ хамгийн доод түвшинд урт хугацаанд барьж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээ мэдэгдээд байгаа. Мөн Европын холбооны хэмжээнд ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр байгаагийн зэрэгцээ зүүн Европын улс төрийн байдал тогтворгүй байгаа нь хямрал удаан үргэлжлэх болов уу гэсэн хүлээлт бий болгоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top