Bloomberg-ийн цахим хуудаснаа наадмын өмнөх өдрүүдэд манай улсын талаарх мэдээлэл өдөр өнжилгүй гарлаа. Тухайлбал: Монгол, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа болон манай улсын урд хөршдөө хандах байдалын талаар, Дэлхийн хэмжээний түргэн хоолны KFC ресторан нээгдсэн, эдийн засгийн өсөлт хурдасч байгаа зэрэгтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвийн түрээсийн төлбөр хурдтай нэмэгдэх талаар, Рио Тинто, манай улсын засгийн газар хэлэлцээрт хүрч Оюу толгойн экспорт эхлэх, энэ мэдээлэлтэй холбоотойгоор Turquoise Hill limited компанийн хувьцаа Канадын хөрөнгийн бирж дээр 7.8 хувиар өссөн гэхчлэн анхаарал татсан олон мэдээллийг Bloomberg онцолж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )