Өнгөрсөн зургадугаар сард болсон зээлийн хүүгийн хямрал нь БНХАУ-ын зээл олголтыг 2013 онд 122 тэрбум ам.доллараар бууруулах төлөвтэй байгааг шинжээчид онцоллоо. Энэ нь Вьетнам улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. БНХАУ-ын эдийн засгийг 2013 онд 7.5 хувиар өсөхийг шинжээчид тэмдэглэсэн байна. Тус улсын хөрөнгийн биржийн индексүүд эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа, АНУ-мөнгөний бодлого чангарах төлөвтэй байгаа зэргээс хамааран буурч байна. БНХАУ-ын жилийн инфляци 2.5 хувьд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )