89.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 19 хоногийн байдлаар өмнө олгосон ипотекийн зээлээс 772.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 12568 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 359.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 176.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 1788 иргэнд 89.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top