Газрын тосны хайгуулын Ар булаг-XXIX талбайд тендер зарлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Газрын тосны хайгуулын Ар булаг-XXIX талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах сонирхол бүхий аж ахуйн нэгжийг захиалгаа ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг Газрын тосны газраас зарлалаа.  Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмын нэгдүгээр хавсралтын дагуу танилцуулгыг, хоёрдугаар хавсралтын дагуу захиалгын материалыг бэлтгэн Ар булаг-XXIX талбайн геологийн багц мэдээлэл худалдан авсан, захиалгын үйлчилгээний шимтгэл төлсөн баримтын хамт тус газарт ирүүлэх ёстой аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top