Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар өчигдөр банкуудад 1467.51 төгрөгийн хаалтын ханштайгаар 43.8 сая ам.доллар, 239.01 төгрөгийн хаалтын ханштайгаар 73 сая юань тус тус худалдлаа. Мөн өдөр банкуудад 183 сая ам.доллар, 40 сая юанийг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлжээ.
Тодотгоход, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )