Монголын татварын алба нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахим татварын алба болох ажлын хүрээнд анх удаа Голомт банктай хамтран интернэт банкны үйлчилгээг ашиглалтанд оруулаад байна. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр татвар төлөгч интернэтэд холбогдсон газраас татвараа төлөх боломжтой болж байгаа юм.
Төрийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулсан энэхүү үйлчилгээг Татварын ерөнхий газар, Голомт банктай хамтран нэвтрүүлж байгаа бөгөөд татвар төлөгч цахим банкинд холбогдсоноор цаг хугацаа, зардал хэмнэх, түүнчлэн татварын үлдэгдлийн мэдээллээ харах зэрэг олон үйлчилгээг түргэн шуурхай авах давуу талтай юм. Голомт банкны харилцагч, татвар төлөгчийн хувьд нэмэлт бүртгэл, мэдээлэл шаардахгүйгээр цахим хэлбэрээр татвараа төлж болох юм.
Татварын ерөнхий газраас Цаашид бусад банкуудтай хамтран төлбөрийн карт, POS машин, мобайл банк зэргийг үе шаттайгаар нэвтрүүлж, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг илүү орчин үеийн техник технологид суурилсан хурдан шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлхээр зорин ажиллаж байна.
Өнөөдөр буюу 7-р сарын 17-нд Татварын ерөнхий газар энэхүү шинэ үйлчилгээний нээлтийг хийж, иргэд аж ахуйн нэгж байгуулладуудад албан ёсоор танилцууллаа.
Татвар төлөгч та Татварын ерөнхий газрын 1288, Голомт банкны 1646 лавлах утас болон Голомт банкны бүх салбар нэгжүүдээс энэхүү үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой бөгөөд Голомт интернэт банкны хэрэглэгчид интернэт банкны ТАТВАР ТӨЛӨХ гэсэн цэсээр орж татвараа төлөх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамба-Байгалдал
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамба-Байгалдал