Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 20 хоногийн мэдээллийг хүргэе. Өмнө олгосон ипотекийн зээлээс 773.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 12677 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 362.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 183.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 1925 иргэнд 97.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )