62 хувийн агуулгатай төмрийн хүдрийн хувьд 2012 оны эхний улиралд дундаж үнэ нь 141,4 ам.доллар/тн байсан бол 2013 оны 1-р улиралд 148,29 ам.доллар/тн болж 4,87%-р нэмэгдсэн. Өнгөрөгч оны 8 сарын сүүлч 9-р сарын эхээр төмрийн хүдрийн үнэ сүүлийн 3 жилд байгаагүй уналтанд орж 62% агуулгатай төмрийн хүдрийн үнэ 100,3 ам.доллар/тн хүртэл буурч байсан. 2012 оны 4-р улирлаас эхлэн Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирснаар гангийн хэрэглээ нэмэгдэж төмрийн хүдрийн үнэ нилээд өссөн.
-Хятадын цагаан сарын баяр хүртэл гангийн үйлдвэрүүд нөөцлөх худалдан авалтаа хийж байсан тул үнэ нэмэгдэж байсан ба энэ баярын дараагаар цаг агаар дулаарч барилга болон үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа идэвхжиж эхлэхээр нийт түүхий эдийн үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан боловч төмрийн хүдрийн худалдан авалт нэмэгдээгүй хэвээр байсан.
2013 оны 3 сард болсон Хятадын Коммунист Намын их чуулганаас 5 шинэ бодлого хэрэгжүүлэхээр болсны дотор үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлэх шинэ дүрэм журам гаргаснаар Хятадын дотоодын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай болсон.
-Хятадын гангийн зах зээл 2013 оны 1-р улиралд их сул байсан бөгөөд CISA (China Iron& Steel Association)-н сүүлийн үеийн статистик мэдээллээр 3 сарын 11-20-ны хооронд гол гангийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 0,47%-р буурч 1668 сая.тн болсон байна.
Төмрийн хүдрийн хувьд худалдан авалт нэмэгдсэнээр үнэ нь бага зэрэг нэмэгдэж эхэлсэн ч гангийн үйлдвэрүүд төмрийн хүдэр худалдан авахдаа болгоомжтой хандсан хэвээр байгаа бөгөөд ган бүтээгдэхүүний хэрэглээ тодорхой нэмэгдэхгүй байгаа нь үнийн бууралтад үргэлжлэн нөлөөлсөөр байна. Ган үйлдвэрлэгчид болон төмрийн хүдэр борлуулагчид гангийн зах зээл ойрын хугацаанд сэргэхгүй гэж үзэж байгаа нь цаашид үнийн бууралтад нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )