Өнгөрөгч оны нэгдүгээр улиралд мөнгөний дундаж үнэ 32,61 ам.доллар/унци байсан бол энэ оны 1-р улирлын дундаж үнэ 30,07 ам.доллар/унци болж 7,79%-р буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны 1-р улирлын туршид мөнгө нь бага зэргийн хэлбэлзэлтэй буурсаар байна. 3-р сарын байдлаар авч үзэхэд АНУ-ын эдийн засгийн байдал сэргэж долларын ханш болон хөрөнгийн зах зээлийн байдал сайжирсан нь алтны эрсдлээс хамгаалах чанар буурахад нөлөөлж алт болон мөнгөний үнийг зэрэг бууруулж байна. Мөн зах зээлийн тодорхойгүй байдлаас шалтгаалан их хэмжээний санхүүжилт үнэт металлын зах зээлээс буцсанаар үнэ өсөх боломж нь буурсаар байна. Хятад улсын гаалийн статистик мэдээллээс харахад энэ оны эхний 2 сард 237,475 кг мөнгөний нунтаг импортоор худалдаж авсан ба үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 29,05%-р нэмэгдсэн ба 2-р сард 3,778 кг мөнгөний нунтаг экспортод гаргасан нь өнгөрсөн сартай харьцуулахад 137%-р нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,24%-р буурсан үзүүлэлттэй гарсан байна. Дэлхийн болон Хятад улсын эдийн засгийн байдал удаашралтай байгаагаас шалтгаалан ойрын хугацаанд алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )