Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 6,920 ам.доллар байна. Энэ нь сүүлийн үеийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад харьцангуй дээшилж байгаа ханш юм. Ер нь зэсийн дундаж үнэ өнгөрөгч оны эхний улиралд 8305,01 ам.доллар/тн байсан бол 2013 оны эхний улиралд 7927,23 ам.доллар/тн болж 4,55%-р буурсан.
Өнгөрөгч оны туршид дэлхийн зэсийн зах зээл дээр 340000 тн орчим зэсийн хомсдол үүссэн гэж Олон Улсын Зэс Судлалын Группээс (International Copper Study Group) мэдээлсэн байна. ICSG-ын тооцоолсноор 202000 тн илүүдэлтэй байсан зэсийн зах зээл 343000тн-н хомсдолд ортлоо савласан ба энэ нь 2010 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн хомсдол болсон байна. Зэсийн хомсдол үүсэхэд зэсийн боловсруулсан бүтээгдэхүүний өсөлтийн хязгаарлалт болон Хятадын зэсийн хэрэглээний өсөлт гол нөлөө үзүүлж байсан.
Гэвч одоогийн зах зээл дээр үүссэн зэсийн илүүдэлд 2012 оны 10,11,12 сард боловсруулсан зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нилээд нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.
Хятадын гаалийн газрын мэдээллээс харахад 2013 оны 2-р сард 681148тн зэсийн баяжмал импортлосон нь 2013 оны 1-р сарын импортын хэмжээ болох 761098 тн-той харьцуулахад 10,5%-р буурч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,6%-р нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Перу улс нь 2013 оны 2-р сард 173763 тн зэс Хятад улсад нийлүүлж энэ нь өнгөрсөн онө мөн үетэй харьцуулахад 141,09%-р нэмэгдэж топ экспортлогч орон болсон байна. 2013 оны 2-р сараас зэсийн баяжмалын үнэ буурч эхэлсэн нь Хятадын цагаан сарын баяртай холбоотой байсан бөгөөд хэрэглээ нь мөн зэрэг буурсан. Ихэнх Хятадын хайлуулах үйлдвэрүүд 2-р сарын эхээр зэсийн баяжмал нөөцлөх үйл ажиллагаагаа зогсоосон. Цагаан сарын баяр болон Хятадын коммунист намын их хурлын дараа бүтээн байгуулалтын ажил эхэлж зэс болон бусад металлын үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч Хятадын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ хяналтын бодлого хэрэгжүүлэхээ зарласан нь хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулсан ба зэсийн нөөцийн хэмжээ 3 сарын сүүлчээр Шанхайн бирж дээр 3%-р нэмэгдсэн бол Лондонгийн металлын бирж дээр 2875 тн-р нэмэгдэж 565350 тн болсон нь зэсийн эрэлт сул байсаар байгааг үзүүлж байна.
Ойрын хугацаанд зэсийн үнэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Хятад улсын макро эдийн засгийн үзүүлэлт болж байна. Энэ үзүүлэлт сул байгаа нь зэс болон бусад үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн бууралтад үргэлжлэн нөлөөлсөөр байна.
Сэтгэгдэл ( 0 )