2058 иргэнд байрны зээл олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 22 хоногийн мэдээг хүргэе.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 775.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 12979 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 367.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 190.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 2058 иргэнд 103.0 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top