Тонн нүүрсний ханш 1180 юаниас эхэлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

БНХАУ-ын ихэнх мужуудад коксжих нүүрсний үнэ тогтворжих хандлага өнгөрөгч долоо хоногоос ажиглагдлаа. Тус улсад “Grade II” коксжих нүүрсний үнэ нэг тонн бүр нь 1180-1280 юанийн хооронд арилжаалагдаж байна. Хэдийгээр гангийн үйлдвэрлэгчид ирэх өдрүүдийн нүүрс худалдан авах үнийн саналаа бууруулсан хэдий ч дотоодын үйлдвэрлэгчдын дунд тус барааны үнэ тогтворжино гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа юм байна. Зарим нэг шинжээчид БНХАУ-д нүүрсний үнэ ирэх өдрүүдэд бага зэрэг өснө гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top