Алт уруудах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Дэлхийн зах зээл дээр унци алтны ханш 1,340.10 ам.доллар байна. Өмнөх долоо хоногт алтны ханш 5 хувиар өссөн нь сүүлийн 2 жилийн хугацаан дахь нэг долоо хоногийн хамгийн өндөр өсөлт болсон бөгөөд шинэ долоо хоногийн эхний өдөр алтны ханш тогтвортой байлаа. Хятад улсын ДНБ-ий өсөлт хүлээгдэж байснаас бага бууралттай гарсан ба Азийн зах зээл дээр биет алтны эрэлт өндөр байсан нь ийнхүү алтны ханш өсөлтөө хадгалахад нөлөөлжээ.

 Гэвч томоохон алтны арилжааны сангууд алтны нөөцөө үргэлжүүлэн бууруулсаар байгаа тухай мэдээ гарсаар байсан. Ам.долларын ханш чангарч байсан ч алтны үнэ өссөн хэвээр байгаа ба энэ өдөр 0.7 хувиар өсч, 1290 ам.долларыг давсан байна. Шинжээчид Азиас тэр дундаа Энэтхэг, Хятад улсуудаас гарч буй биет алтны эрэлт үнийн өсөлтөнд нөлөөлж байгааг тэмдэглэж байв. Биет алтны эрэлт 8-р сарын сүүлч хүртэл л өндөр хэмжээнд байх тухай мөн мэдээлсэн нь цаашид алтны үнэ дахин буурч болзошгүйг харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top