Баррель түүхий нефтийн ханш 108.21 ам.доллар байна. АНУ-ын түүхий нетфийн нөөц 2 долоо хоногийн хугацаанд 20.2 сая баррелиар буурсан нь зах зээлд хүчтэй хөдөлгөөн авчирсан. Өсөлтийн хурд нь сүүлийн долоо хоногуудад хүчтэй байсан түүхий нефтийн ханш өнгөрөгч долоо хоногт ч тогтвортой арилжаалагдаж байв. Долоо хоногийн дунд АНУ-ын эрчим хүчний агентлагаас тус улсын түүхий нефтийн нөөц 6.9 сая баррелиар буурсан тухай мэдээлсэн ч тус таваарын ханш өсөх бус эсрэгээрээ буурах хандлага ажиглагдсан төдийгүй Лайт газрын тос 8 центээр буурч 105.92 ам.долларт хүрсэн бол Брент газрын тос 24 центээр буурч 108.38 ам.долларт хүрсэн байна. Дээрх ханшийн уналт цаашлаад долоо хоногийн сүүлээр зах зээл хаагдах хүртэл үргэлжилсэн ба нэгэнт өндөр өссөн байсан ханшийн өсөлтөөс хөрөнгө оруулагчид ашиг олох үүднээс эргэн зарах хэлцэл хийж байсан нь Лайт газрын тос 107.60 ам.доллар, Брент газрын тос 107.80 ам.доллар хүртэл тус тус буурч тэмдэглэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )