“Эрдэнэт”-ийн 104 тэрбум төгрөг “Хүний хөгжил сан”-г аварч байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай Үндэсний татварын албаны байдлын талаар танилцуулгыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон УИХ-ын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Л.Энхтуяа, байнгын хорооны ажилтнуудад хийлээ. Тэрээр танилцуулгадаа Үндэсний татварын албаны шинэчлэлийн зорилт нь мэдээллэийн технологийн ололт амжилт, мэдлэгт түшиглэн татварын албаны чадавхыг бэхжүүлж, цахим татварын алба болох гэлээ.

Татварын хоёр дахь шинэчлэл эрх зүйн шинэчлэл, татварын хуулиудыг шинэчилсэн найруулгаар боловсруулах, татвар хураамжийн хуулиудыг нэгтгэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, далд эдийн засгийг татварт хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж үзэж байна.

Төсвийн орлогын 2013 оны эхний хагас жилийн гүйцэтгэл 1.184.8 тэрбум төгрөг буюу 85.2 хувьтай байна. 2013 оны 6-р сарын төсвийн орлого өмнөх оны мөн үеэс их хэмжээний бууралттай байгаагийн шалтгаан нь урьд онд Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 104.0 тэрбум төгрөгийн татварыг Хүний хөгжил санд урьдчилан төвлөрүүлэнтэй холбоотой.

Мөн төлөвлөгөөний тасалдлын үндсэн шалтгаан нь уул, уурхайн экспортын голлох нэрийн бүтээгдэхүүний боруулалт, үнийн бууралт болж байна.

Сүүлийн үед Голомт банктай татварын е-төлбөр хийх цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн байна.Тоон гарын үсгийн гэрчилгээг 66942 татвар төлөгч эзэмшиж байна.

Улсын Их Хурлын түвшинд “ Бүтээгдэхүүн хуваах гэрээ “-ний дагуу эдэлж буй татварын хөнгөлтийг хүчингүй болгох, Нэмэгдсэн өртгөийн албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалт “экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн “ заалтыг хүчингүй болгох. Татварын зорилгоор арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох, татвар төлөгчдийн банкинд нээсэн дансны талаарх мэдээлэл авах эрх зүйн орчинг бий болгох асуудлыг шийдвэрлэх санал гаргалаа.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэргүй(202.21.112.2) 2013 оны 07 сарын 25

Луйварчдын идсэн мөгийг гаргаж ирээд бвалчМонгол хөгжихөөр бна Авилгачидтатвар ын мөнгөөр тансагласнаас маш их алдагдалд орсон ш дээ

0  |  0
Top