99,50-99,95%-н агуулгатай Гянтболдын дундаж үнэ өнгөрөгч оны 1-р улиралд 64852,2 ам.доллар/тн байсан. Тэгвэл энэ үнийг энэ оны мөн үеийн үнэ болох 50582,9 ам.доллар/тн-той харьцуулахад 22,0%-р буурсан байна. Захиалга бага байгаагаас ихэнх APT (ammonium paratungstate) үйлдвэрлэгчид нийт үйлдвэрийн хүчин чадлынхаа зөвхөн 50%-д үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гянтболдын баяжмалын хэрэглээ маш бага байсан тул үнэ тогтмол буурсаар байсан.
2013 оны 3 сарын сүүлчээс эхлэн гянтболдын баяжмалын үнэ нэмэгдэж эхэлсэн ба үүнд зарим компаниуд гянтболдын баяжмалыг харьцангуй их хэмжээгээр худалдан авч байгаагаас зах зээл дээр үнэ нь өсөх хандлага бий болж байна. Гэвч эцсийн бүтээгдэхүүний хэрэглээ бүрэн сэргээгүй байгаа бөгөөд ихэнх гянтболдын баяжмал нийлүүлэгчид үнэ бага зэрэг нэмэгдсэн байхад ч нийлүүлэлт хийхгүй үнэ нь нэмэгдэнэ гэж тооцон хүлээлтийн байдалд байна. Одоогийн байдлаар Хятадын зах зээл дээр 55%-ийн агуулгатай Гянтболдын үнэ 121000-123000юань/тн буюу 298-303 ам.доллар/тн-р нэмэгдэж байгаа бөгөөд зарим үед үүнээс өндөр үнийг санал болгож байна. 60%-н агуулгатай Гянтболдын үнэ 124000-126000 юань/тн буюу 305-310 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )