24 өдөрт 2333 иргэн байртай болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 24 хоногийн мэдээг хүргэе.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 777.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13267 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 375.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 203.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 2333 иргэнд 117.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top