Цагаан тугалганы ханш өнгөрөгч оны эхний улиралд 22941,3 ам.доллар/тн байсан. Тэгвэл энэ оны 1-р улирлын дундаж үнэ 24102,93 ам.доллар/тн-той харьцуулахад 5,06%-р буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний улиралд дэлхийн эдийн засгийн үзүүлэлт сул байсан тул цагаан тугалганы үнэ мөн бууралттай байлаа. Хятад улсад цагаан тугалганы үнэ нь тогтмол буурч байгаа бөгөөд хэрэглээ сул байгаа нь үнийн бууралтад нөлөөлсөөр байгаа бөгөөд зах зээлд оролцогчид ойрын хугацаанд үнэ нь нэмэгдэхгүй гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )