Хятадын тусламжаар хилийн боомтуудаа өөд нь татна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Энэ сард  “Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа 2013” хурал БНХАУ-ын Хөх хотноо  болж өндөрлөснийг Уул уурхайн дэд сайд онцолж байна.

Уг хурлаар Монгол Улсын нүүрсний үйлдвэрлэл ба хэрэгцээ, Монгол-Хятадын нүүрсний худалдааны чиг хандлага, Монгол-Хятадын нүүрсний худалдааны цаашдын хөгжил гэсэн сэдвийг хөндсөн.

Хурлаас хоёр улсын Засгийн газар, хуралд оролцсон нийт оролцогчдод хандаж дараах “УРИАЛГА”-ыг гаргасан байна.

Засгийн газарт хандаж:

1. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд нүүрсний худалдаа, хамтын ажиллагааны урт хугацааны тогтвортой стратегийн хэлэлцээрийг байгуулж хоёр орны нүүрсний худалдаа тогтвортой хийгдэх эрх зүйн орчныг бий болгох. Хэлэлцээрийн хүрээнд хил дамнасан авто тээвэр, төмөр замын тээвэр, нүүрс боловсруулах хүчин чадал, хятад улсын нутгаар далайн боомт хүртэл нүүрсний бүтээгдэхүүн дамжуулан тээвэрлэх, худалдааны тогтвортой байдлын асуудлыг хамруулах,

2. Монгол Улсын Уул уурхайн яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар хооронд байнгын үйл ажиллагаатай ажлын хэсэг байгуулж Монгол, Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаанд оршиж буй гааль, татвар, хөрөнгө оруулалт, тээвэр, хилийн боомт, визийн горим зэрэг олон асуудлыг шийдвэрлэх. Гаалийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг ашиглаж нүүрсний худалдааны гол хилийн боомтуудад орчин үеийн гаалийн рентген тоног төхөөрөмж суурилуулах чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар тусгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top