126.9 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 25 хоногийн мэдээг хүргэе.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 777.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13373 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 378.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 212.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 2501 иргэнд 126.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top