Алдарт Ритц зочид буудалд Монгол-Британийн бизнесмэнүүд өглөөний цай уужээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Монгол Улсын гадаад улстай хийх худалдаа эдийн засгийн харилцаа, ялангуяа санхүүгийн хөрөнгө оруулалт, мэргэжлийн үйлчилгээний салбарт Их Британи Улс онцгой байр суурь эзэлдэг. Лондон хотын алдарт Ритц зочид буудалд “Монгол-Британийн бизнесийн өглөөний цай арга хэмжээ” амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээг нээж Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга үг хэллээ. Тэрээр Монгол Улсын төрөөс гадаадын хөрөнгө оруулалт, зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Өглөөний цай арга хэмжээнд Британийн тэргүүлэгч аж ахуйн нэгж болох Рио Тинто, Барклейс банк, Прайсвотерхаускуперс, Ланд Ровер, Кембрижийн Их Сургууль зэрэг 100 орчим компанийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.

Тус арга хэмжээний илтгэгчээр Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр уригдан хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр  илтгэл тавьж, хүмүүсийн сонирхсон асуултад хариулсан байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(178.39.147.226) 2013 оны 08 сарын 16

hymyysiin tolgoig taslaad avchihsan zurag yamar uchir baina.

0  |  0
Top