Банкууд 13700 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 26 хоногийн мэдээллийг хүргэе.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 780.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13700 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 389.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 220.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 2783 иргэнд 143.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top