2947 иргэнд шинээр зээл олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Орон сууцны ипотекийн зээлийн  хөтөлбөр хэрэгжсэн эхний 28 хоногт өмнө олгосон ипотекийн зээлээс 780.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13808 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 392.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.Иргэд 227.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 2947 иргэнд 151.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top