Наадмын дараа хувь хувьсгалын гэлтгүй байгууллагуудын ажил назгайрдаг жишиг тогтоод удаж буй. Тэгвэл Төрийн өмчийн хороо өнгөрөгч долоо хоногт хийсэн ажлаа болоод энэ долоо хоногт хийж байгаа ажлаа тайлагнав. Тэдгээрийг нь хүргэвэл:
“Монгол шуудан ТӨХК”, “Дулаан-Шарын гол” ТӨХК“, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК -иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаас гарах шийдвэрийн талаар удирдамж өгчээ.
“Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газраас ирүүлсэн инженерийн шугам, сүлжээг шинэчлэн засварлах талаар санхүүгийн дэмжлэг хүссэн албан бичгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд уламжлан дэмжлэг хүссэн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2/2129 тоот албан бичгийг хүргүүлсэн байна.
Тайлант хугацаанд дуудлага худалдаанаас 2013 оны 7 дугаар сарын 22-оос 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 13,638,100 сая төгрөг, түрээсийн орлогоос 13,403,727 орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дуудлагаар худалдсан 5 автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг дуудлага худалдаанд ялагчийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг “Авто тээврийн үндэсний төв”-д хүргүүлжээ.
Харин энэ долоо хоногт:
Байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, албан бичгүүдийг хугацаанд нь хянан шийдвэрлэж хариу өгөх;
Хөрөнгийн зохицуулалттай холбоотой асуудлаар хөрөнгийн байдалтай газар дээр нь танилцах, материалын бүрдлийг хангуулах, боловсруулах ажлыг зохион байгуулах ажлыг хийх аж.
Сэтгэгдэл ( 0 )