Валютын ханшийн hardship нөхцөл үүсээд байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Худалдааны аливаа гэрээ хэлцэлд оролцогч талууд нь Force Majeure буюу Давагдашгүй хүчин зүйл /гал, үер, газар хөдлөлт, цас зуд, гэх мэт байгалийн болоод дайн, зэвсэгт бослого, гэмт хэрэг гэх мэт/, Hardship буюу Хүнд нөхцөл байдал /хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн шинжтэй шалтгаан/-ын улмаас гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл “Давагдашгүй хүчин зүйлийн баталгаа” болон “Хүнд нөхцөл байдлын баталгаа”-ны үндсэн дээр гүйцэтгээгүй үүргийн хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх боломжтой болдог.

Монгол Улсад сүүлийн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ердийн бус хэлбэлзэлтэй, өсөж байгаа нь бизнес эрхлэгчдэд урьдчилан таамаглах боломжгүй хүндрэлийг бий болгож, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүргэсэн бол энэ нь олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалтын дагуу Hardship буюу хүнд нөхцөл байдалд тооцогдох юм.

Валютын ханшийн энэхүү өсөлт нь манай бизнес эрхлэгчдийн хувьд гэрээний дагуу үүргээ биелүүлэхэд сөргөөр нөлөөлөн, санхүүгийн хувьд алдагдал хүлээх эрсдлийг үүсгэж байгаа бөгөөд энэ нь дээр дурдсан Hardship буюу хүнд нөхцөл байдалд мөн хамаарах юм.

Хүнд нөхцөл байдал бий болсон тухай нотолгоог тухайн орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимууд гэрчилдэг бөгөөд Монгол улсын хувьд МҮХАҮТанхим Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /Force majeure certificate/, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ /Hardship certificate/-г тус тус олгодог.

Иймд бизнес эрхлэгчдэд дээрх нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаанд тань хүндрэл учирч байгаа бол МҮХАҮТ-аар баталгаажуулах боломжтой болохыг мэдэгдээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top