Австрийн компаниудыг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Австри, Монгол Улсын хооронд энэ он онцгой жил. Учир нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж буй. Энэ тэмдэглэлт ойн хүрээнд Монгол, Австрийн бизнес форум долдугаар сарын эхээр болсон. МҮХАҮТ Австрийн Эдийн засгийн Танхимтай хамтран зохион байгуулсан хоёр орны ажил хэрэгч хүмүүсийн уулзалтыг УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нээж, Австрийн худалдааны төлөөлөгч, ноён Ричард Шейнц, Элчин сайд, хатагтай Ирэнэ Гинэр-Райхэль нар үг хэлсэн юм. Тэд Австри улс машин, тоног төхөөрөмжөөс аваад өргөн хэрэглээний барааг хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи, дизайнаар хийдэг, олон салбарт дэлхийд тэргүүлэгч улс гэдгийг онцолж, монголчуудад сурах, суралцах юм их бийг хэлж байв.

Форумд Австрийн талаас тээвэр зууч, логистик, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, анагаах ухааны салбарын бизнес эрхлэгчид болон тус улсын Засгийн газрын агентлагийн төлөөлөгчид, байгаль орчны чиглэлийн мэргэжилтнүүд ирж оролцсон. Тодруулбал, Австри улсын ажил хэрэгч хүмүүсийн зүгээс манайд ундны ус цэвэршүүлэх, хаягдал ус боловсруулах тал дээр бизнесийн менежментийн зөвлөгөө өгөх, дэд бүтэц, байгаль хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, уул уурхай, зам, барилгад шаардлагатай дээд зэргийн чанартай өрөмдлөгийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч, хувцанцар сав, баглаа боодлын машин, тоног төхөөрөмж нийлүүлэх, энэ талын шинэ технологи нэвтрүүлэх саналаа илэрхийлсэн юм.

Мөн хуванцар хоолой, цонх, барилгын хийцүүд, хавтан төмөр үйлдвэрлэдэг шугам болон систем үйлдвэрлэгч, цутгамал хэв, тусгаарлагч материалд ашиглах EPS/EPP боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн төлөөллүүд оролцсон. Бид манай бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хэмээн Австри, Монголын бизнес форумд оролцсон Австрийн компаниудын нэр, үйл ажиллагааг танилцуулж байна.

     “AGRU Kunststofftechnik GmbH, Battenfeld-cincinnati GmbH” -гуурс г.м шинэчилсэн хуванцар үйлдвэрлэлийн олон улсын нийлүүлэгч.

 

    “AGRU Kunststofftechnik GmbH” -барилгын хагас боловсруулсан бүтээгдэхүүн,

    “AGRU Kunststofftechnik GmbH” -доторлогооны бетонон хамгаалалт, систем.

     “Battenfeld-cincinnati GmbH” –цонх, барилгын материалын үйлдвэрлэл, хавтан, нимгэн төмөр, мод, хуванцар бутлах.

    “Gedruder Weiss GmbH” –тээвэрлэлт, логистикийн үйлчилгээ,

     “HIRSCH mashinenbau GmbH” –хэв цутгалт, тусгаарлалт, эд анги.

    “KMH Events GmbH” –нарны эрчим хүчний технологи, тоног төхөөрөмж зохион бүтээдэг.

    “M-U-T Mashinen Umwelttechnik Transportanlagen GmbH”-Монгол дахь логистик дэд бүтэц, орчны хамгаалалтын төсөл боловсруулах.

    “Rockmore International GmbH” –зам тунель барих, барилга, уул уурхайн компаниудад чулуу өрөмдөх хэрэгслүүд үйлдвэрлэдэг.

   “VA TECH WABAG GmbH” –ундны усны ариутгал, бохир ус цэвэршүүлэх, хүлэмж барих технологи төлөвлөгөө боловсруулж зөвлөгөө өгөх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top