Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний хагас жилд 2504.9 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2637.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 133.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого оны эхний хагас жилд 2504.4 тэрбум төгрөг, урсгал зардал 2353.8 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 150.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого 66.2 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар өсөхөд бусад татварын орлого 209.9 тэрбум төгрөг буюу 43.4 хувиар буурсан байна.
Татварын бус орлого 90.5 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 19.9 тэрбум төгрөг буюу 82.2 хувь, бусад нэр заагдаагүй орлого 4.6 тэрбум төгрөг буюу 14.2 хувиар буурсан хэдийн ч хүү, торгуулийн орлого 53.0 тэрбум төгрөг буюу 2.8 дахин, газрын тосны орлого 31.4 тэрбум төгрөг буюу 2 дахин, төсөвт газрын өөрийн орлого 25.5 тэрбум төгрөг буюу 24.4 хувь, навигацын орлого 4.7 тэрбум төгрөг буюу 24.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ оны эхний хагас жилд 2637.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 292.2 тэрбум төгрөг буюу 10.0 хувиар буурахад бараа, үйлчилгээний зардал 347.4 тэрбум төгрөг буюу 37.1 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 37.0 тэрбум төгрөг буюу 67.0 хувиар өссөн хэдий ч хөрөнгийн зардал 353.6 тэрбум төгрөг буюу 58.3 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 313.0 тэрбум төгрөг буюу 24.2 хувиар, эргэж төлөгдөх цэвэр зээл 10.0 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )