Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Сингапур Улсын “Wellspring investment” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Paul Lee, “Nanyang technology” их сургуулийн хүндэт профессор Mah Bow Tan нарыг хүлээн авч уулзлаа.
Ноён Mah Bow Tan нь Сингапурын Засгийн газарт 23 жил ажилласан одоо УИХ-ын гишүүнээр ажилладаг юм байна. Засгийн газарт ажиллаж байхдаа хот байгуулалт, орон сууцжуулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж чадсан нэгэн.
Тэрээр Сингапур улс юун түрүүнд хүн амаа орон сууцжуулахад анхаарал хандуулсаныг ярианыхаа эхэнд онцлов. Сингапурын “People action” буюу “Ардын үйл ажиллагаа нам” иргэдээ орон сууцжуулах бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсанаараа 55 жилийн турш Засгийн эрхийг барьж чадсан юм гэж хэллээ.
Анх 1963 онд анхны нийтийн орон сууцыг иргэддээ зориулан барьсан юм байна. 200 айлын газар дээр 1800 айлын нийтийн орон сууцыг маш өвөрмөц, тохижилттой барьж өгсөнөөр орон сууцжуулах бодлогоо эхлүүлсэн тухай ярив.
Тус улс газар нутаг маш бага. Ямар ч байгалийн баялаггүй улсыг зөв бодлогоор хөгжүүлсэний үр дүнд Азийн бар улс болж, хүн ам нь 1950-аад онд 1 сая 800 мянгаар хэмжигдэж байсан тус улс одоо 5 сая 500 мянган хүн амтай болсон байна.
Хот дахин хөгжүүлэх замаар төлөвлөлтийг хийдэг. Сингапур улс 1960 онд орон сууцжуулах бодлогод анхаарсан бол 1970 онд хот байгуулалт, 1980 онд төвлөрлийг сааруулах гэх мэтээр арав арван жилээр ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж ирсэн гэж ноён Mah хэллээ.
Тэрээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн үйлчилгээг багтаасан нийтийн орон сууц иргэдийг орон сууцжуулахад гол нөлөө үзүүлдэг болохыг онцоллоо. Тус улсын системд иргэдийнхээ сар бүрийн орлогоос 20-25 хувийг нь суутгаж авдаг юм байна. Энэ мөнгийг орон сууц худалдан авахад нь буцааж олгох замаар иргэдээ орон сууцжуулдаг тухай сонирхолтой мэдээлэл өглөө.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хот байгуулалт, төлөвлөлт, орон сууцжуулах бодлогын талаар мэдээлэл өгсөнд ноён Mah-д талархалаа.
Барилга, хот байгуулалтын яамны тухайд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулаад байна. Одоо Дархан, Зуунмод, Чойр, Даланзадгад, Ховд, Увс, Өлгий зэрэг хотуудын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэнэ. Бүх аймгийн төвийг хот гэсэн статустай болгохоор зорьж байна.
Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд моргейжийн зээлийг иргэдэд олгож эхэлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийлүүлэлт маш чухал байна. Улаанбаатар хотыг орон сууцжуулах ажилд оролцох боломж хөрөнгө оруулагчдад нээлттэй байгааг дуулгалаа.
Түүнчлэн инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, эдгээрийг шинээр барьж байгуулах ажил эхэлж байна гэлээ. Засгийн газрын зүгээс болон салбарын яамнаас хөрөнгө оруулалтыг дэмжсэн, аль болох уян хатан, хувийн хэвшлийнхэний ажиллах бололцоог дээд зэргээр хангаж өгөхөд анхаарч ажиллана гэдгээ Сингапурын бизнес эрхлэгчдэд хэллээ.
“Wellspring investment” групп нь манай улсад хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагаа явуулахаар “Юу би эс пи пи” компани байгуулаад байгаа юм байна. Энэ шугмаараа барилга, хот байгуулалтын салбарт хөрөнгө оруулах боломж судлахын зэрэгцээ Сингапур улсын хөгжил, хот байгуулалтын туршлагаас хуваалцахад бэлэн гэж уулзалтын төгсгөлд онцоллоо. Уулзалтанд Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцлоо.
Сэтгэгдэл ( 7 )
gadni sain kampanaar hurdan barilgaa bariulaach ter ouy tolgoi chni 30 ulaanbaatar barih horongo ge bizde ter ih mongoo baritsaalaad gadnaas zeel abaad hurdan yrih bish hiigeech yrisaar baital obol bolj utaa garlaa hurgan darga naraa