Банкуудад 119 сая ам.доллар худалдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар 123.0 сая юань худалдан авах саналыг 100% биелүүлж, ам.долларын спот захын арилжаанд оролцсонгүй.

Мөн өнөөдөр Монголбанк банкуудад 119.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүллээ.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top