Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 30 хоногийн мэдээллийг хүргэе.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 781.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13932 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 395.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 235.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 3123 иргэнд 162.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )