УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан мэдээлэл хийв.
Хуулийн хэрэгжилтийг хангах ажил 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр одоогоор ажилласан жилээ тооцуулахаар нийт бүртгүүлсэн иргэдээс 85011 иргэний ажилласан жилийг баталгаажуулж, 171943 иргэний материал Цагдаагийн ерөнхий газарт хянагдаж байна. Үлдсэн иргэдийн материалыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 8 дугаар сарын 1-ний байдлаар тасалбар болгон нэгтгэж ирүүлэх юм байна.
Харин хуулийн хэрэгжилт 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хуулийн хэрэгжих хугацаанаас хоцорсон иргэдэд боломж олгох зорилгоор ХАХНХ-ийн сайдын тушаал гарч, ажиллсан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 3.1-д заасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ гаргах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгахаар болсон байна.
Мөн 2013 оны 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс тооцож Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсэж байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )