Хүнсний гол нэрийн барааны үнийг долдугаар сарын 31-ний байдлаар өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.1 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: Өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 4.4 хувь, үхрийн цул махны үнэ 2.1 хувь, үхрийн ястай махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 3.8 хувь, адууны махны үнэ 7.3 хувиар буурсан байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 2.5 хувь, үхрийн махны үнэ 1.4-2.4 хувь, ямааны махны үнэ 2.7 хувь, адууны махны үнэ 4.0 хувиар буурсан байна. 2013 оны 7-р сарын 31-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7786 төгрөг, хонины цул мах 7933 төгрөг, үхрийн /ястай/ мах 8700 төгрөг, үхрийн цул мах 10071 төгрөг, ямааны мах 5933 төгрөг, адууны мах 6320 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.2 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Задгай 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.6 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Araaichdee mah iim botson ymuu poo chort gj malaar bayn uls bjvnetei mah iddeg neree archaaguil uls ymdaaa 10700 ch gh shg eniig dagaad awj bga tsaln hd bileee gadnaasaa hogjj bgaa mortloo dotroosoo idegdej ylzarj bna iim bhaaar yaj uls hogjij dewchihiin beeeaard irged ni setgel teneger bj l uls hogjno ternees bish ondor narilga hogjil bish shvvdeee
үүнд сүйд болоод байх юм юу байгаа юм тэртэй тэргүй жилийн энэ үед мах ногооны үнэ автоматаар буурдаг үе шүү дээ гэдээ 2008 оны мөн үетэй харцуулбал 70-110% өнгөрсөн жилийн мөн үетэйхарьцуулба л 25-55% өссөн л байна шүү дээөнгөрсөнөө сана юун сүртэй юм