Хадгаламжийн захаар юу байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 03

Энэ оны зургадугаар сарын байдлаар нийт хадгаламж өмнөх сараас 1.9 хувь буюу 98 тэрбум төгрөгөөр багасч, өнгөрсөн оны мөн үеэс 15.4 хувь буюу 673.4 тэрбум төгрөгөөр өсч 5014 тэрбум төгрөг болов. Гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл 2012 оны 9 дүгээр сараас хойш буурсаар тайлант сард валютын хадгаламжийн жилийн өсөлтийн хурд өмнөх сарынхаас 13.6 нэгж хувиар буурсан байна. Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 9.9 хувь буюу 65.4 тэрбум төгрөгөөр багасч, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 дахин их буюу 367.1 тэрбум төгрөгөөр өсч 591.8 тэрбум төгрөг болсон бол иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.7 хувь буюу 56.6 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 17.3 хувь буюу 493.4 тэрбум төгрөгөөр өсч 3348.4 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад валютын хадгаламж өмнөх сараас 7.5 хувь буюу 89.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувь буюу 187.2 тэрбум төгрөгөөр буурч 1100.7 тэрбум төгрөг болжээ. Нийт хадгаламжийн 78.2 хувь нь төгрөгийн, 21.8 хувь нь валютын хадгаламж бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.7 нэгж хувиар өсчээ.

Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 1.1 нэгж хувиар өсч жилийн 12.1 хувь болсон бол валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.3 нэгж хувиар буурч жилийн 5.6 хувь болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top