Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС бүлгийн гишүүн орнууд Хөгжлийн банк байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа. Одоогийн байдлаар талууд баримт бичгүүдийн төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажил цэгцрэхэд хагас жилийн хугацаа шаардагдах аж.
Тэгвэл БРИКС-ийн Хөгжлийн банк 2015 он гэхэд хамгийн анхны төслийг санхүүжүүлэх болно гэсэн мэдээллийг ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак өглөө. Түүний хэлж буйгаар, Хөгжлийн банк нь хөрөнгө оруулалтын, дэд бүтцийн болон юуны түрүүнд БРИКС-ийн гишүүн орнуудын эдийн засгийн томоохон ач холбогдолтой бусад төслүүдийг санхүүжүүлэхийн тулд байгуулагдаж байгаа аж. Түүнчлэн тус банк нь хөгжиж байгаа аливаа орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах сонирхолтой төслүүд дээр ажиллах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )