Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ долоодугаар сарын 31-ний байдлаар өмнөх сарынхтай харьцуулахад 1.1 хувиар буурсан дүн гарчээ. Тухайлбал, махны дундаж үнэ долоодугаар сарын 31-ний байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 4.4 хувь, үхрийн цул махны үнэ 2.1 хувь, үхрийн ястай махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 3.8 хувь, адууны махны үнэ 7.3 хувиар тус тус буурчээ. Махны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төрөл зүйлээсээ хамаарч 2.5-4 хувиар буурсан байна. Энэ оны долоодугаар сарын 31-ний байдлаар нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7786 төгрөг, хонины цул мах 7933 төгрөг, үхрийн /ястай/ мах 8700 төгрөг, үхрийн цул мах 10071 төгрөг, ямааны мах 5933 төгрөг, адууны мах 6320 төгрөгийн үнэтэй байв. Гурилын үнэ ч бас долоодугаар сарын эцэст 1.2 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )